Айх аюулгүй тайван амьдарна гэдэг үнэхээр сайхан юм. Би Улаанбаатартаа сайхан л амьдарч байна гэж боддог. Элдэв дарамт байхгүй, гаднаас аюул заналгүй сайхан л амьдарч байна гэж бодож явсан сан. Гэтэл Стокгольмд ирээд миний бодол 180 гадус эргэлээ. Би чинь алхам тутамдаа айдас түгшүүр дор амьдардаг юм байна. Энэ хотын хаана ч явсан айдас түгшүүрийн асуудал байхгүй гэж болно. Хүний хармаан ухаад юмныг чинь авах нь битгий хэл мартаад орхисон юм чинь байрандаа байж л байна. Хаа нэгтээгээс хэн нэгэн гарч ирээд дээрэмдээд байх юмгүй үнэхээр амар юм. Бид юмаа хулгайд алдах, дээрэмдүүлэх нь бараг хэвийн үзэгдэл болтолоо заншичихсан. гэж үзэхээр болчихж дээ. Бүүр тэр бүгдэд ач холбогдол ч өгөхөө байж. Цагдаад хэлээд ч нэмэргүй. Харин ч тэмээн дээр ямааны гарз гэгч нь болно. Архидалт, согтууралтын талаар ч ярих юм биш. Энд архи моодноос гарчээ гэхэд болно.