1. Автобус болон нийтийн тээвэр
Шведийн нийслэл Стокгольм хотын Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр, маршрут, үйлчилгээний цагийн хуваарь буудлуудыг аятайхан зохион байгуулжээ. Энэ хотоор явж байхдаа үе үе энэ тухай бодол санаанд орж ирээд болдоггүй. Миний Улаанбаатар яагаад ингэж зоион байгуулж болдоггүй юм бол доо гэж бодогдох үе байнга л гарч ирж энэ хотын иргэдэд атаархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Автобус унааны нэг чиглэлд барагтай бол 2 маршрут явуулахгүй тухайн нутаг дэвсгэрийн аль нэг өөр газраар явуулна. Буудлыг мөн нэг доор олон автобус зогсоохгүй хооронд нь заавал зайтай байхаар зохион байгуулжээ. Төвлөрсөн эцсийн буудлуудыг терминал гэж нэрлэнэ. Терминал дээр маршрут бүр өөрийн зогсоолтой, автомат цагийн бүртгэлийн системтэй. Буудлууд дээр автобус хэдэн минутын дараа ирэхийг мэдээлсэн электрон мэдээллийн самбартай. Энэ нь буйд газарт ч байна. Автобусууд цагийн хуваарийг ягштал биелүүлнэ. Эхнэр бид 2 нэг удаа Стокгольм хотын Fruengen болон Telefonplan гэсэн метроны 2 буудлын завсарын газраар явж байтал 141 номерын автобусны зогсоол тааралдав. Гэтэл 5 минутын дараа автобус ирэхээр байна. Бид хоёр: -хэрэв автобус энэ хуваариараа ирдэг бол гоё л байна. Гэхдээ яахав хүлээгээд үзье. жаахан амраа л биз гээд байж байтал тээр гудамны үзүүрээр улаан автобус 1 минут дутуу байхад цухуйж байна. Буудал бээр ирэхэд цаг нь яг таарч байна. Бид хоёрт хүү бэр 2-ын маань авч өгсөн цэнхэр билет байгаа тул уг автобусанд санаа зовох юмгүй электрон шалгагч дээр дарж шалгуулгаад суучихав.Энэ цэнхэр билет сард ахмад хүмүүс 450 швед крон, энгийн хүмүүс 890 швед кроны үнэтэй. Хотын бараг бүхий л унаа/метро, трамбай,автобус, зарим усан тээвэр, хотын төмөр зам зэрэгт хүчинтэй. Хүмүүсийн сарын цалингийн 5-10 %-иас хэтрэхгүй үнэтэй. Гэхдээ Шведэд янз бүрийн шагналын хэлбэр олон байдаг тул бараг цалингаас авахгүй л энэ билетээ авчихдаг бололтой. Сард унаагаар цөөн явдаг болон явуулын хүн бол түр талон бас байна. 10 удаа явахад 200 швед крон, 1 удаа явахад 1цагийн хугацаатай 40 кроны билет гээд.Нийтийн тээврийг ингэж сайн зохион байгуулсан тул хүмүүс машинаа тэр бүр хэрэглээд байхгүй.Аль ч унаанд кондуктор гэж байхгүй юм. Харин ша лгагч бол байна, Автобусанд зөвхөн урьд хаалгаараа ороод хэвшчихэж.Орох үедээ билетээ шалгадаг төхөөрөмж дээр тавиад л орчихно. Жолооч болон зорчигчид өөрсдөө хяналт тавиад л явна.Трамбай тролейбусанд аппарат барьсан шалгагч явна. Тэрээр хүмүүсийн билет дээр аппартаа тавиад л болоо. Ногоон гэрэл асч байвал билет хүчинтэй гэсэн үг. Гэхдээ 4-5 вагон дүүрэн хүмүүсээс зөрчил гарахгүй нь сонин.Хэн хэндээ амар. Чихчилдээн гэж байхгүй. Өглөө орой ачаалал их үед тэрэгнийхээ тоог нэмж хоорондын хугацааг богисгох юм. Ажил тарах, цуглах үед ойр ойрхон унаа ирэх тул тэгэсгээд л их ачаалал өнгөрөх юм. Автобус, унааны бүх маршрут, буудлыг электронжуулсан тул унаа хүлээхийн зовлонгүй. Буудал хүнгүй шахам байснаа унаа ирэх дөхөхөөр тал талаасаа хүмүүс гэнэт тохирсон юм шиг гараад ирэх нь сонин.Буудлууд электрон самбартай тул миний суух унаа хэдэн минутын дараа ирэхийг мэдээд цагаа зохицуулах боломжтой. Нэг сонирхолтой нь автобус, бусад унааны маршрутыг хэдэн цаг,минутад тухайн буудалд ирэхийг заасан хуваарийг гарган ном болгон гаргаад жолоочын ойролцоо хайрцганд хийгээд тавьчихсан байх юм. Ямар ч үед тэр хуваариа зөрчихгүй байх нь сайхан. Зарим маршрут бүүр 1950-иад оны хуваариар явж байх жишээтэй. Тийм олон жил тэр л маршрутаараа, тэр л цагтаа явж байх нь гайхмаар сонин. Бас нэг сонин нь тээврийн сүлжээний бүх мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн байна. Төөрсөн хүн зам асуухаар утсаа гаргаж ирээд яаж явахыг уйгагүй зааж өгөх нь сайхан. Швед хэлээр ойлгохгүй бол :- та англиар ойлгох уу гээд англи хэлээр заагаад өгнө. Ер нь зам заахдаа заавал гар утаснаасаа лавлаж хараад хэвшчихсэн бололтой юм.

Комментариев нет:
Отправить комментарий