воскресенье, 4 ноября 2012 г.

Утаагүй орчин буюу ногоон байгууламж

Утаагүй орчин буюу ногоон байгууламж

 Утаагүй орчин хүний эрүүл мэнд аж төрөхөд ямар их ач холбогдолтойг өөрийн биеэр үзэж байж л мэдрэх юм.  2011 оноос эхнэр минь байнга өгсүүлэн ханиалгаж, үүнээс болж сэтгэл санаа нь хямараад  байх болсон юм. Шведийн нийслэл Стокгольмд ажиллаж амьдардаг миний хүү байнга л урьдаг байлаа. Гэнэт ер нь нэгт энэ орныг нэг үзээд авъя, хоёрт эхнэрээ тэндэхийн эмнэлэгээр үзүүлье гэж бодоод хоёул аян замд бэлтгэж эхлэв. Нэг мэдэхэд л бид хоёр Стокгольмын Арландагийн нисэх онгоцны буудалд газарддаг байна. Шинэ улс орон, шинэ хот, шинэ орчин болохоор эхлээд сайн учрыг нь олохгүй эхнэрээ эмнэлэгт үзүүлэх тухайгаа л бодоод байлаа.Энэ тухайгаа хүүхдүүддээ дуулгавал эмнэгэлэгт үзүүлэх юм болов. Тэд ажил ихтэй дээрээс  3 балчир хүүхэдтэй тул ачаалал их юм. Шинэ орчинд үзэж харах сатаарах юм ихтэй дээрээс нь  хүүхдүүдтэйгээ ноололдсоор байтал нилээд уджээ. Хүүгийнд нэг удаа Бороо гэдэг танил нь ирэв. Бороотой хууч хөөрч байх зуураа эмнэлэгт үзүүлэх тухайгаа ярьтал юу гэж хэлсэн гэж санана аа. Тэрээр:- Эндэхийн эмнэлэг хирийн юмыг тоохгүй ээ. Таныг ус уу гээд л гаргах байх даа гэв. Харин нэг өвдсөн хүнийг гарцаагүй эдгэртэл нь сайн эмчилдэг гэнэ. Гэтэл яасан гэж санана аа. Бид  нөгөө хий ханиалгаа ч мартчихсан тууж явдаг байна шүү. Үүнийг  яагаад нуршиад байна вэ гэхээр Шведийн утаагүй орчин буюу ногоон байгууламжийн тухай л бичих гэсэн дээ тэр. Би энэ орноос юу ажигласан  талаараа л та бүхэнтэйгээ санал сэтгэгдлээ хуваалцах гэсэн юм. Эрүүл сайхан орчинг бий болгож аз жаргалтай сайхан амьдарна гэдэг биднээс тухайлбал надаас их юм хамаарч байгааг ойлголоо. Улс орны хэмжээнд бол хүн ардаа гэгээрүүлмээр байна. Хувь хүн миний тухайд хашаандаа болж өгвөл алга дарам ч газар үлдээхгүй мод, бут, сөөг, зүлэг тарьж, явган хүнийзам, талбай,  машин тавих газар зэргийг хатуу хучиж, цементлэх нь зөв юм байна. Би бол чадах чадахгүй баахан газар сэндийлээд хаячихсан юм. Тэр буруу байна. Бид байсан тэр орчинд манайтай л адилхан газар шорооны ажил байх л юм. Ганцхан энэ ажлаа хурдан цэгцтэйл хий юм.

Комментариев нет:

Отправить комментарий